Wednesday, December 26, 2007

Хурандаагийн тушаал

Цэргийн дунд сургууль тєгссєн 3 дэслэгч алба хашихаар цэргийн нэг ангид хуваарилагджээ. Эхний дэслэгч товлосон цагтаа яг ирсэн гэнэ.
- Нєхєр хурандаа, илтгэхийг зєвшєєрнє vv гэхэд,
- Дэслэгч ээ, тамхи татдаг уу?
- Ерєєсєє татдаггvй, нєхєр хурандаа,
- Архи уудаг уу?
- Ерєєсєє vгvй, нєхєр хурандаа,
- Эмэгтэйчvvдийг таалахдаа хэр вэ?
- Би залуу эхнэртэй, нєхєр хурандаа Дараагийн єдєр хоёр дахь дэслэгч иржээ.
- Хожимдож ирсэнд уучлаарай, нєхєр хурандаа,
- Дэслэгч ээ, Та тамхи татдаг уу?,
- Тийм ээ, нєхєр хурандаа,
- Архи уудаг уу?
- Бvгдийн жишгээр, нєхєр хурандаа,
- Авгай, хvvхний хувьд ямар билээ? Энэ vед дэслэгч хуруугаараа оролдон дуугvй зогсоход нь хурандаа,
- За яв даа, ангидаа оч гэв. Долоо хоногийн дараа эрхэм хурандаагийн албан єрєєнд доод уруулдаа янжуур наалдуулсан халамцуухан гурав дахь дэслэгч орж ирvvтээ л
- Эрхэм хурандаа, архи багажинд, авгай хvлээлгийн єрєєнд, машин орох хаалганы дэргэд байгаа. Ахиад Та єшєє ямар тушаал айлдахсан бол гэв. Хурандаа харилцуураа авч гэр лvvгээ утасдан,
- Хайрт минь, чи намайг єнєєдєр эрт ирнэ гэж битгий хvлээгээрэй. Би шинээр томилогдон ирсэн улс тєрийн орлогчтойгоо саатан ажиллах зайлшгvй шаардлага гарлаа гэжээ.

No comments: