Wednesday, December 26, 2007

Хурандаагийн тушаал

Цэргийн дунд сургууль тєгссєн 3 дэслэгч алба хашихаар цэргийн нэг ангид хуваарилагджээ. Эхний дэслэгч товлосон цагтаа яг ирсэн гэнэ.
- Нєхєр хурандаа, илтгэхийг зєвшєєрнє vv гэхэд,
- Дэслэгч ээ, тамхи татдаг уу?
- Ерєєсєє татдаггvй, нєхєр хурандаа,
- Архи уудаг уу?
- Ерєєсєє vгvй, нєхєр хурандаа,
- Эмэгтэйчvvдийг таалахдаа хэр вэ?
- Би залуу эхнэртэй, нєхєр хурандаа Дараагийн єдєр хоёр дахь дэслэгч иржээ.
- Хожимдож ирсэнд уучлаарай, нєхєр хурандаа,
- Дэслэгч ээ, Та тамхи татдаг уу?,
- Тийм ээ, нєхєр хурандаа,
- Архи уудаг уу?
- Бvгдийн жишгээр, нєхєр хурандаа,
- Авгай, хvvхний хувьд ямар билээ? Энэ vед дэслэгч хуруугаараа оролдон дуугvй зогсоход нь хурандаа,
- За яв даа, ангидаа оч гэв. Долоо хоногийн дараа эрхэм хурандаагийн албан єрєєнд доод уруулдаа янжуур наалдуулсан халамцуухан гурав дахь дэслэгч орж ирvvтээ л
- Эрхэм хурандаа, архи багажинд, авгай хvлээлгийн єрєєнд, машин орох хаалганы дэргэд байгаа. Ахиад Та єшєє ямар тушаал айлдахсан бол гэв. Хурандаа харилцуураа авч гэр лvvгээ утасдан,
- Хайрт минь, чи намайг єнєєдєр эрт ирнэ гэж битгий хvлээгээрэй. Би шинээр томилогдон ирсэн улс тєрийн орлогчтойгоо саатан ажиллах зайлшгvй шаардлага гарлаа гэжээ.

Эмнэлгийн vзлэгт

Тvрvvч эмнэлгийн vзлэгт оров. Нvдний эмч,
- Баруун нvдээ ань, дээд эгнээний захын зvvн талд ямар vсэг байна? Тvрvvч дуугvй суугаад удав.
-Та яав харахгvй байна уу? гэвэл тэр,
- Харах нь харж л байна, харин ямар vсэг болохыг сайн санахгvй л байна шvv гэсэн ажээ.