Хотын хүн ам хоёр сая боллоо-Яасан уудам юм бэ, Монголын тал нутаг гэдэг юу хэзээ гарсан юм бол оо?-Хотын хүн ам 2 сая болсноос хойш.-Улаанбаатар чинь 2 биш 1 сая хүнтэй ш дээ.-Тэр чинь зөвхөн бүртгэлтэй нь.-Тэгвэл яагаад хот руугаа хүнээ шавааралдуулаад байдаг юм бол?-Төрөөс луйвардаж төсвөөс идсэн мөнгөөрөө барьсан хэдэн баар буудал нь орох хүнгүй, орлогогүй болчихно шүү дээ…
Загас яагаад үхэв? Шинжээчийн дүгнэлтСаяхан УБ хотын орчимд Туул голд баахан загас үхсэн явдлыг Засгийн газраас томилогдсон шинжээчид шинжилж судлаад дараах дүгнэлтийг өгсөн байна. “Эдгээр загаснууд, өөрсдийн болгоомжгүйгээс химийн хортой бодистой ус уусан байна.”
Цахиур Төмөр Цахим хуудаснааЦахиур Төмөр өнөөдөр байсан бол мөн сайхнаа. Гадаад дотоодын шулаачдын хөрөнгийг ардуудад үнэгүй тараагаад л…
Чөтгөр, орос монгол хятад эрчүүдийг барьж аваад шуудайлан авч явж байгаад хээр хаячихав. Орос эр гарч ирээд хараал урсган гүйж одов. Монгол эр гарч ирээд зогсоод байж. Хятад эр шуудайнаас цухуйн:-Бид хаана байна аа?Монгол эр:-Чи хурдан гар аа, би наад шуудайг чинь авах гээд байна.
Чукча такси захиална.-Байна уу, би такси захиалах гэсэн юм.-За, таныг сонсож байна, утасныхаа дугаарыг хэлээрэй.-876356. Би бас энэ завшааныг ашиглаад Уренгой хотод ажиллаж байгаа хүү, бэр, ач хүүдээ мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэж байна…
-Байна уу? Утасны секс мөн үү?-Хонгор минь чи ямар сайхан цээжтэй, жинхэнэ эр хүн шиг дуутай юм бэ.-За тэгвэл сонсож бай. Чи надаас дутуугүй өргөн цээжтэй, хүрз шиг том гартай байх ёстой. Ямар ч утсан трусик, торон хөхөвч хэрэггүй. Чи дотуураа шав шалдан, гадуураа хөвөнтэй куртик, хөлдөө зөвхөн усны гуталтай байна! Чамайг Клава, намайг Павлик гэнэ. Дөнгөж дайн дууссан, 46 он гээд бод. Чи бид 2 өвсөн бухал дээр хэвтэж байна. Ойр хавьд үүлний цаанаас бүдэг гэрэлтэх сарнаас өөр хэн ч байхгүй. За эхлээрэй Клава минь…
Эмэгтэй:-Эмч ээ, та намайг үнсээч дээ!-Болохгүй ээ. Бид чинь өвчтөнтэйгөө үнсэлцэж болдоггүй хууль дүрэмтэй. Тэгээд ч ер нь би тантай эр эмийн ажил хийх ёсгүй л байсан юм.
-Хөөө хүүхээн, чи өнөө орой юу хийх вэ?-Юу л бол юу хийнэ.
Америкийн гурван офицер, машинаар, Иракийн нэг хотоос нөгөө хот руу явж байтал замд нэгэн үхсэн америк хэвтэж байх юм гэнэ. Зогсож дэргэд нь очтол амьтай байна. Тэгтэл түүнээс холгүй нэгэн ирак босогч бас ухаангүй хэвтэж байна гэнэ. Хоёуланд нь тусламж үзүүлж сэргээж, юу болсныг асуув. Америк офицер:-Би буугаа бариад замын энэ талаас гараад иртэл энэ нөхөр над руу буугаа шагайгаад буудах гээд байсан. Би тэгэхээр нь уур хүрээд “Танай Саддам тэнэг” гэсэн. Тэгсэн нь тэр над руу муухай харж “Танай Буш ч бас тэнэг” гэж байна. Тэгээд бид хоёр бие биенээ ойлгон тэврэлдээд замын голд зогсож байтал машин ирээд дайрчихсан…
Эцэг 15 настай хүүгээ загнана.-Чи дөнгөж 15-хан настай байж, тамхи татна гэнэ ээ! Би чиний насан дээр … За за тат тат …
Шударга харилцагчБанкны захирал ахлах нягтлангаа дуудав.-Та яагаад саяны харилцагчид дансны нууц дугаар өгөв?-Тэр залуу чинь гайгүй шударга залуу байсан. Хуваалцана, гэсэн амандаа хүрэх байлгүй;ээ.
Замын цагдаа:-Амьсгаагаа аваад энэ багаж руу үлээ.-Би амьсгаа аваад эхнэр маань үлээж болох уу?
Эмч:-Таны хөл буруу бороолчихжээ, задлаад дахиж л эвлүүлж боохоос.-Тэг ээ тэг. Хоёр шил архи уулгачихаад дуртай хөлөө тайрч залгаж болно.
Амралтын газар. Эр:-Хүүхээн, өнөө орой хоёулаа далайд очиж нүв нүцгэн усанд оръё.-Би сэлж чаддаггүй ш дээ.-Чиний чаддаг юмыг чинь хийнэ ээ…
Нэг оюутан шалгалтаа өгч байна, Багшийнхаа өмнө нэг шил архи тавив. Багш:-Дунд.Оюутан нэг хайрцаг тамхи нэмэв. Багш:-Сайн.Оюутан нэг шоколад нэмж тавив. Багш:Онц хэмээгээд сурлагын дэвтэр дээр нь Онц гэж бичив. Оюутан “Баярлалаа багш аа, би одоо физикээ өгнө” гээд ширээн дээрх юмаа хамж аван гарч одлоо…
Нэг хүүхэн жаахан хүүхэдтэйгээ дэлгүүр орж мах авав. Тэгснээ худалдагчид хандан, манай хүүхдийг хиллээд өгөөч гэв. Худалдагч хүүхдийг нь авч яваад цааш ороод буцаад гараад ирэв.-2 хил 300.-Юу, наад хүүхэд чинь ой гарантай хүүхэд шүү дээ.-Би цул махыг нь хэлж байна аа…
Охин ээждээ, нэг залууд сайн болсон тухайгаа ярив. Ээж:-Хурим хийтэл ямар ч энэ тэр юм байхгүй шүү. Шинэ жилээр чамд дугуй бэлэглэсэн бол зун болтол унаж болдоггүй биз дээ.Охин:-Тэгвэл ядаж насосыг нь хэрэглэж болно биз дээ…
Гар утас таны байнгын хэрэглээМанай үүрэн телофоны оператор Хэрэглэгч та бүхнийг гар утсаа байнга ашиглаж байхыг зөвлөж байна. Учир нь өнөөдрөөс эхлэн гар утас унтрааж асаахад тус бүр 100 нэгж унаж байхаар болголоо.
Жоны өвөө, өндөр өвөө нь насанд хүрсэн өдрөөрөө яг л Христ шиг голын мандал дээгүүр явж чаддаг байсан гэнэ. Жон насанд хүрсэн өдрөө голын хөвөөнд очиж завь хөлслөөд хүнгүй газар очиж усны мандал дээгүүр явах гэсэн боловч золтой л живж үхсэнгүй. Гэртээ ирээд энэ тухайгаа эмээдээ хэлвэл эмээ нь:-Аргагүй шүү дээ. Чи зун төрсөн, өвөө нар чинь бол өвөл төрсөн хүмүүс байсан юм …
-Та нойрондоо сайн уу?-Маш сайн. -Ямар ажил хийдэг вэ?-Манаач.
Доктор Ватсон Бейкер стритэд байрлах Шерлок Холмсын гэрт ирэв. Холмс:-Нөхөр Ватсон.та тохьтой хүн байж түрүүхэн зэргэлдээ гудамжинд болсон зодоонд оролцоод, тусгүй л байна даа.-Гайхалтай, та яаж мэдэж байна аа?-Таны цамцны ар талд миний гутлын мөр байна.
Ахлагч цэргүүдэд хичээл заана.-Та нар бай руу буудахдаа, аз турших хэрэггүй, байгаа сайн онилж байж буудах хэрэгтэй. Азаар байгаа онодог цорын ганц юм бол эр бэлгийн эс.
Нэг эр нийтийн жорлонд сууж байна. Тэгтэл хажуугийн тасалгаанаас:-Сайн уу.Эр гайхан:-Сайн.-Юу байна?-Юмгүй.-Юу хийж байгаа юм?-Жорлонд л сууж байна.-За за.Пока. Би чам руу дараа ярья. Энд нэг нөхөр надаар тоглоом хийгээд байна.Хот хоорондын замын тэмдэг дээрх бичээс“Зам тээврийн осол ихэвчлэн, замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлахгүй байх, зам дээр элдэв шалдав зураг реклам байрлуулах болон манай энэ тэмдгэн дээрх шиг хэрэгтэй хэрэггүй юм бичсэн тэмдэг замын хажууд олноор байрлуулах зэргээс болдог байна”
Ойн аж ахуйн захиралдТус аж ахуйн ажилчин Петушкин.В.И би, өчигдөр таны тушаалаар ойгоос мөөг түүхээр явж байгаад баавгайтай таарсан. Би түүнээс зугтааж модонд авирсан боловч тэр бас миний дороос авирч гарч ирээд эхлээд нэг, дараа нь нөгөө хөлийн гутлыг минь суга татаж аваад юу ч үгүй идчихээд яваад өгсөн. Би хөл нүцгэн харьж ирээд галзуугийн өвчнөөс сэргийлж тракторчин Беловоос хоёр шил архи зээлж уучихаад унтаад өгсөн. Дээр байдлыг харгалзан үзэж надад 41 размерийн хос гутал нэг, галзуугийн вакцинд хэрэглэсэн 8 рубль 40 копейкийг олгож өгнө үү?
Хоёр уулын эр уулзав.-Гиви чи ямар үндэстэн бэ?-Армян ш дээ.-Юун армян, чи чинь Грузинд төрөө биз дээ?-Гаражд төрсөн хүн машин болдог уу?
Нэг эр бүхнийг мэдэгч лавлах утас руу залгав.-Байна уу, би саяхан ажилд орсон юм л даа. Тэгээд компьютер яаж асаадгийг мэддэггүй, зөвлөгөө өгөөч.-За та цаас аваад бич дээ.-За, бичихэд бэлэн.-За бичээрэй…. Өргөдөл. Намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү…
-Аав аа, гэрлэхэд хичнээн төгрөг шаардлагатай бол?-Мэдэхгүй ээ, аав нь одоо болтол төлсөөр л байна.
Аз жаргалын түлхүүрСантехникч Садорчук архиныхаа халуунд эхнэрээ 32-ын түлхүүрээс цохисон байна. Түүний аз гийж маргааш нь эхнэр нь түүнээс саллаа.
Гутлын дэлгүүрт. Эхнэр: -Чи энэ гоё завь шиг гутлыг хараач.Нөхөр: -Мөнгө.нь усан онгоцны үнэ байна.
Хоёр найз таарав.-Бүтэн жил уулзсангүй. Ганц юм аваад танайд очих уу.-Үгүй дээ. Ноднин жил манайхаас чамайг очоод явсны дараа мөнгөн халбага маань алга болчихсон шүү.-За чи боль доо, би тэгээд халбага хулгайлсан болж таарч байна уу.-Үгүй л дээ. Маргааш нь бид халбагаа олсон. Гэвч сэтгэлд нэг юм орчихоор …
Эмнэлгийн хүлээн авах.-Байлдагч Петров аль өрөөнд хэвтэж байгаа бол?-Нөгөө мина гишгэчихсэн нөхөр үү?-Тийм ээ.-3. 8. 12 дугаар өрөөнүүдэд.
-Өнөөдөр хүү маань анх уда ААВ гэж хэллээ.-За ашгүй дээ, хаана хэнийг хараад тэгэж хэлэв?-Зоопаркад сармагчин хараад…
Батлан хамгаалах яамнаас урамшуулал зарлаж байнаХэрвээ чамайг өөрөөсөө гадна 3 хүн дагуулж ирвэл цэргээс чөлөөлнө.
Хоёр эр:-Эхнэр намайг талханд явуулаад. Тэгээд дэлгүүрт орсон чинь хар ч байдаггүй, цагаан ч байдаггүй. Хажуугийн дэлгүүрт ч мөн адил.-Тэгээд?-Тэгэхээр нь улаан вино л авчихсан…
Хоёр хүүхэд элсээр тоглоно.-Саяхан манай ээж савны гадуурх жирэмсэлт болоод кесарево хийлгэсэн.-Саяхан манай ээж ааваас гадуурх жирэмслэлт болоод аборт хийлгэсэн.
Барилгачин цэрэг хүрзээ тавьж тамхи татахаар суув. Беломорны хайрцаг дээрх бичээсийг уншина. Эрүүл мэндийн яам, тамхи таны эрүүл мэндэд хортой гэж анхааруулж байна!.-Хм! Муусайн юмнууд, хүрзэн дээр ингэж бичихэд яадаг байна аа …
Харанхуй гудамжаар нэг эр явж байтал араас нь:-Түрийвчээ гаргаад өг!-Байхгүй ээ.-Тэгвэл цагаа!-Бас байхгүй.-Тэгвэл ядаж тэр булан хүргээд өг, гээд нурууун дээр нь үсрээд мордчихов гэнэ.
Эмийн санд.-Танайд цэнхэр спирт, С витамин байна уу?-Байна аа.-Гоё боож өгөөрэй, төрсөн өдөрт өгөх гэж байгаа юм.
Тосгоны 2 хүүхэн.-Маня, чи гахайгаа юугаар тэжээж байна вэ?-Яах нь вэ?-Турах гэсэн юм.
-Манай эхнэр сех хийхээрээ хэдэн цаг хийнэ гээч. Би бүр гэртээ хүлээгээд ядчихдаг юм.
Усан онгоцны ахмадууд буу хална.-Хамгийн аюултай ачаа бол цаасан буу. Хэзээ гал авалцах бол гэхээр л нуруу рүү хүйт даагаад байдаг юм.-Надад бол шүршдэг будаг, гоо сайхны бараа. Хэзээ дэлбэрэх бол гэхээр л аймаар…-Би нэг удаа хүүхдийн тоглоомон хүүхэлдэйнүүд ачиж явсан юм. Онгоц жаахан хазайхаар л нөгөөдүүл чинь муухай дуугаар “Ээж ээ” гэж орилолдоод л… ёстой толгойтой үс босмоор…
Мусульман шашны диваажин: 70 охин нэг эрийг тойрно. Там нь бас адил зураг. Гагцхүү эрийн нөгөөхийг газар дээр тасдаж аваад үлджээ.
Нэг эмэгтэйг нэгэн хүчирхийлэгч эрхшээлдээ оруулжээ… Дараа нь, дотор гаднагүй “авах юмгүй” болсон эмэгтэй гар хуруугаа эргүүлж тойруулан харж уйлна:-Ий-ий… хамаг хумс хугалаад хаячихлаа…
Хоёр малын эмч тааралдана:-Над дээр тэр жил циркийнхэн, нэг барын зулзага авчирч эмчлүүлсэн юм. Тэгээд саяхан нэг цирк үзээд сууж байсан чинь нэг том бар үзүүлбэр үзүүлж байснаа гэнэт над руу давхин ирдэг байна ш дээ. Үзэгчид, циркийнхэн, тэр дундаа миний айсан гэж. Тэгтэл юу болсон гээч.-Юу болсон бэ?-Нөгөө бар чинь над дээр ирж нүүр амыг минь долоож, эрхэлсэн гээд л бодчих.Намайг мартаагүй байдаг байна ш дээ. Хөөрхий амьтан.-Би бас нэг удаа зааны тугал эмчилсэн юм. Тэгээд саяхан нэг удаа цирк үзээд сууж байсан чинь нэг том заан над руу шууд ирснээ хошуугаараа ороож аваад өндөр гэгчийн өргөж байгаад шалан дээр шиддэг байна ш дээ. Хожим сонсох нь ээ, надаар эмчлүүлсэн заан нь үхчихсэн юм гэнэ ээ …
3 эр барилга дээр ажиллаж байтал нэг нь өндөр дээрээс унаад үхчихжээ.-Чи л явж эхнэрт нь дуулга.Нөгөө нь яваад ирэв. Ирэх ирэхдээ бүр авдар пивотой ирэв.-Юун пиво бэ?-Би очоод эхнэрийг нь, хөөө бэлэвсэн авгай гэсэн чинь үнэмшдэггүй. Тэгэхээр нь авдар пивоор мөрийцчихсөн юм.
Тосгоны нэгэн айлд мал тооллогын комисс ирэв. Гэрийн эзэн өвгөн пийшингийнхээ хажууд самогон ууж сууна. Комиссийнхон:-Сайн байна уу, өвөө, бид мал тоолж явна.Өвгөн нөг стакан самогон ууж огурцыгээр даруулчихаад:-За тэгвэл бичээд байгаарай. 30 харх, зуугаад хулгана, мянгаад жоом, бясаагаа харин тоолоогүй юм байна…-Өвөө бид амьтан тоолоогүй, мал тоолж явна аа.-Өө тэгвэл та нар наад цонхоороо хар.Тооллогынхон цонхоор харвал ямар ч мал харагдсангүй.-Өвөө, хашаанд ямар ч мал алга.Өвгөн цонхоор шагайн хашгирав:-Хөөө, мал аа, (хашаа цэвэрлэж байсан хөгшнөө дуудаж байгаа бололтой) чи орж ирж энэ хүмүүст нэр усаа хэлж бичүүл!
Өмгөөлөгч шүүгчид хандана:-Ноён шүүгч ээ! Миний өмгөөлж байгаа хүн үнэт эдлэлийн дэлгүүрээс алтан бөгж хулгайлсан нь үнээн. Гэхдээ түүнийг тэр хүний бүх бие нь биш, ганцхан гар нь л хулгайлсан шүү дээ.Шүүгч:-За тийм бол би түүний хулгай хийсэн гарыг 3 жил хатуу дэглэмтэй колонид хорих ял оноолоо. Харин эзэн нь түүнийхээ араас явах эсэхээ өөрөө мэднэ биз. Өөр зүйлгүй. Шүүх хурал дууслаа!Өмгөөлөгч, хулгайчийн хиймэл гарыг авч шүүхийн ширээн дээр тавьчихаад 2-уул гарч одлоо…
-Рабинович цөллөгөд юу хийж байгаа бол?-Чукча авгай аваад, хүйтэнд даардаггүй еврей бий болгох эрдэм шинжилгээний ажил хийж байгаа гэсэн.
Украйны нэгэн тосгон. Дүнзэн байшин. Өглөө. Нөхөр нь сэрээд хартал авгай нь их л ууртай.-Юу болоо вэ, самгаан?-Чи гадаадын тагнуул!-Юу? Яагаад?-Шөнө зүүдэндээ оросоор яриад байсан …
-Эмч ээ, манай охин тамхи татаад байдаг боллоо.-Хэдэн настай юм?-5 настай.-Тэгээд хэн тамхи _өгдөг юм?-Тамхи өгөхгүй болохоор кашаа идэхгүй юм, үсээ самнуулахгүй юм.
Нэг эр өвджээ. Эмч дуудав.Э дгэсэнгүй. Дахиад дуудав. Мөн л хэвээрээ. 3 дахь удаагаа эмч ирэв. Өвчтэй эрийг усанд оруулж өрөөнд нь алчуур нөмрүүлж зогсоогоод хаалга цонхыг нь нэвт онгойлгов.-Эмч ээ, та чинь яаж байна аа, би хатгаа авчихна шүү дээ!.-Би хатгааг бол баараагүй эмчилж чадна аа
Усан цэрэг нэг хүүхэнтэй танилцаж өвөр дээрээ суулган юм ярина.-Миний гэдсэн дээр ямар шивээс байгааг чи мэдэх үү, хөлөг онгоц!-Тийм байна. Яндан нь мэдэгдэж байна.
Бизнесменүүдэд өгөх зөвлөгөө-Хэрвээ Та хэн нэгнийг ажлаас халах бол, “-Та бол их мэдлэгтэй, өндөр ур чадвартай ажилтан. Харамсалтай нь манайд ийм чухал орон тоо байхгүй боллоо” гэж хэлээрэй.
Сэргэлэн бодолНэг сайн эр өглөө сэрэн бодно:“-Өчигдөр орой Баасан ахын төрсөн өдрийг ямар сайхан тэмдэглээ вэ, архиа тааруулж уусан байна, толгой тархи өвдөх юм алга, бие гайгүй хөнгөн байна…” Уг нь Даваа ахын төрсөн өдрийг тэмдэглэх өдөр болсон байлаа.
Дон Жуаны өмдний дэвтрээсБи ч энэ хүүхнүүдийг дуустал нь хайрлаж чадахгүй юм шиг байна аа даа, дөнгөж хайрлаж эхлэнгүүт л дуусчихаад байдаг болж…
Sex Shop. Эмэгтэй:-Би танайхаас өчигдөр орой вибратор авсан юм. Тэгээд хэрэглэх гэсэн чинь токоор цохиод болдоггүй.-Зүгээр, цохиж нүдэж байна гэдэг чинь хайртай байгаагийн шинж.
-Та эхнэртэйгээ хэрэлддэг үү.-Үгүй, шууд л зодолддог.
Орой. Хотын гудамж. Такси.-Ах аа би Домодедово орох гэсэн юм.-Хэдэн рубль өгөх юм?-Надад мөнгө байхгүй л дээ. Гэхдээ тохироод явъя л даа.Жолооч хүүхнийг хөлөөс толгой хүртэл нь харж байснаа:-Би ийм хямдхан явахгүй ээ гэлээ.
Хоёр эр.-Би сая Франц яваад ирлээ. Буудалд нь ямар гээч. Нэг товчлуур дарахад л хүүхэн ороод ирнэ ш дээ.-Тийм үү, ямар аятайхан юм бэ, тэгээд яав?-Яахав, аваад ирэхгүй юу. Тийм гоё юмыг чинь.-Юу? Хүүхнийг нь үү?-Үгүй ээ, товчлуурыг нь.
Гэмтлийн эмнэлэг. Эмч шинэ өвчтөнгүүдээ үзнэ.-Та яасан хүн бэ?-Гулуузаар толгой руугаа цохиулсан.Дараагийн орон дээр ирэв.-Та?-Гулуузаар толгой руугаа цохиулсан.-Та бас гулуузаар толгой руугаа цохиулсан уу?-Тийм ээ эмч ээ. .-Та гурав надаар битгий тоглоом хийгээд байгаарай.-Үнээн, эмч ээ. Манай авгай намайг гулууз бариад хөөхөөр нь би гудамжинд гарч зугатаагаад энэ 2 хүний араар нуугдчихсан юм …
Цэргийн дарга, цэргүүддээТа нар эмэгтэй хүний нүүр рүү харж бай.
Сургамж үлгэрНэгэн нууранд сайн санаатай том шувуудын сүрэгтэй хамт нэг жижигхэн шувуу амь зуудаг байж. Намар болж том шувууд өмнө зүг буцах болов. Том шувууд:-Чи энд үлдвэл хөлдөж үхнэ, тийм учраас бидэнтэй хамт дулаан орон руу нис.Жижиг шувуу:-Гэхдээ би та нарын дэвэлтийг гүйцэхгүй шүү дээ.Том шувууд:-Бид чамайг ядрахаар чинь ээлжлээд нуруун дээрээ суулгаад явъя.Жижиг шувуу:-Гэхдээ та нар том хошуутай учраас хоол сайн олж идэж чадна, би жижигхэн хошуутай болохоор өлсөж үхнэ байх даа.-Бид чамд хоол олж өгч тусална аа.-Гэхдээ…Том шувууд нисэн одлоо. Жижиг шувуу тэдэнд юм хэлэх гэсэн боловч оройтсон байлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment